08,Dec 2023
| Нийтэлсэн Apr 29, 9:09 | Байгаль орчин
Өнөөдөр Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 7-9 граудусын дулаан байх нь.
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 30-наас ихэнх нутгаар дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градусын хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байх аж. Тэгвэл говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10, өдөртөө 23-28 градус хүрч дулаарах нь. Бусад нутгаар шөнөдөө 1-6, өдөртөө 18-23 градусын дулаан байхыг "тэнгэрийн зурхай"-д заажээ.
Ирэх тавдугаар сарын 1-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11, 30-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч, ширүүсэн, шороон шуурга шуурах аж.
Эх суралж: Цаг уур, орчны шинжилгээний газар
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ