24,Sep 2023
| Нийтэлсэн Apr 8, 15:03 | СПОРТ
Дэлхийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн авьяслаг тоглогчдын нэг Диего Марадонагийн өмсгөлийг дуудлагаар худалдах болжээ. Тэрбээр эл өмсгөлийг 1986 оны ДАШТ-д Английн эсрэг тоглохдоо өмсөж байсан аж.
Тухайн тоглолтоор ДАШТ-ий түүхэн дэх хамгийн мартагдахааргүй гоолыг гараараа оруулсны дараа түүнийг “Бурхны гар” хэмээн нэрлэх болсон билээ. Эл өмсгөлийг тухайн үеийн Английн багийн хагас хамгаалагч Стив Хож эзэмшдэг бөгөөд Британид байрлах Үндэсний хөлбөмбөгийн музей түүнээс зээлж, үзмэр болгосон байдаг.
2020 онд Марадонаг нас барсны дараа Стив Хож уг өмсгөлөө худалдана гэсэн олны цуу яриа гарсан ч англи тоглогч тус яриаг үгүйсгэж байв.
Судлаачдын хэлж байгаагаар эл өмсгөлийг багадаа таван сая ам.долларын үнэд хүрнэ гэжээ. Дуудлага худалдаа дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын 4 хүртэл үргэлжлэх аж.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ