Луй Ван Гаал: “Манчестер Юнайтед” бол арилжааны клуб

| Нийтэлсэн Mar 29, 14:02 | СПОРТ

Үзсэн : 378

louis-van-gaal-manchester-united-bournemouth_3468675Английн хамгийн нэр хүндтэй клубүүдийн нэг “Манчестер Юнайтед”-ийн дасгалжуулагч герман мэргэжилтэн Ральф Рангникийн гэрээ ирэх зун дуусаж, улмаар тэд шинэ дасгалжуулагч хайх хэрэгтэй болсон билээ. Үүний хүрээнд тэд Нидерландын “Аяакс” клубийн дасгалжуулагч Эрик Дэн Хаагтай уулзсан ба хоёр тал зөвшилцөлд хүрэхэд ойрхон байгаа хэмээн эх сурвалжууд мэдээлээд байгаа.

Уг мэдээлэл гарсны дараа Нидерландын шигшээ багийн дасгалжуулагч Луй Ван Гаал “Манчестер Юнайтед”-ийг арилжааны клуб гэжээ. Тэрбээр “Эрик бол маш сайн дасгалжуулагч би үүнийг олон удаа хэлсэн. “Манчестер Юнайтед”-д сайн дасгалжуулагч очно гэдэг мэдээж сайн хэрэг. Гэхдээ мэргэжлийн дасгалжуулагч арилжааны клубт биш, жинхэнэ хөлбөмбөгийн багт байх нь зүйн хэрэг. Тиймээс Эрик тэдний тавьсан саналыг дахин бодох хэрэгтэй” хэмээжээ.

Ван Гаалийн хувьд 2014-2016 онд “Улаан чөтгөрүүд”-ийг дасгалжуулж байсан бөгөөд анх дасгалжуулагчаар ирэхдээ багийн удирдлагыг шүүмжилж “Улирлын өмнө мөнгө олохын төлөө хэт их ажиллаж, аялан тоглолт ихээр хийж байгаа нь бэлтгэлд сөргөөр нөлөөлнө” гэсэн ярилцлага ч өгч байсан удаатай.

“Манчестер Юнайтед”-ийн дараагийн дасгалжуулагч болох магадлалтай хүмүүсийн дунд Рангникаас гадна "ПСЖ"-ийн аргентин мэргэжилтэн Маурисио Почеттино, "Севилла"-ийн Хулен Лопетеги болон Испанийн шигшээ багийн Луис Энрике нарын нэрс яригдаж байгаа.

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол