24,Sep 2023
| Нийтэлсэн Apr 21, 14:02 | СПОРТ
Мексикийн шигшээ багийн бүх цаг үеийн шилдэг довтлогчдын нэг Хавьер Эрнандэз буюу Чичарито и-спортод хөл тавилаа. 34 настай залуу өдгөө АНУ-ын “La galaxy” багийн төлөө хүчин зүтгэдэг бөгөөд өмнө нь “Манчестер юнайтед”, “Реал мадрид”, “Севилла” зэрэг Европын томоохон клубт тоглож байсан.
“Complexity” нь уламжлалт спортын хэд хэдэн одтой гэрээ хийгээд байгаа. Тэд өмнө нь америк хөлбөмбөгийн тамирчин Леонард Фоурниттэ болон мэргэжлийн бейсболчин Эдвин Риос нарыг эгнээндээ нэгтгэсэн билээ.
Чичарито хэлэхдээ “Тоглоом тоглох бол үргэлж миний дуртай зүйл байсан. “Complexity”-д нэгдсэнээр талбайн гадна фэнүүдтэйгээ уулзах сайхан боломжийг надад олголоо” хэмээжээ.
Ташрамд сонирхуулахад, алдарт Серхио Агуэро мөн stream хийдэг бөгөөд Twitch-д дөрвөн сая гаруй дагагчтай билээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ