24,Sep 2023
| Нийтэлсэн Mar 23, 3:03 | Байгаль орчин
Дэлхийн цаг уурын өдөр өнөөдөр тохиож байна. Уур амьсгалын өөрчлөлтийг урьдчилан анхааруулж, эрт арга хэмжээ авахыг дэлхий нийтэд өнөөдөр уриалж буй юм. Уур амьсгал нь агаар мандал болон байгалийн хүчин зүйл, хүний үйл ажиллагаанаас хамаарч өөрчлөгддөг гэдэг. Дэлхийн уур амьсгал ийн өөрчлөгдөхөд хэт халж, далайн түвшин нэмэгдэн, байгалийн гамшиг тохиож, экологийн тэнцвэр алдагдан, байгаль орчин доройтдог зүй тогтолтой. Улмаар хүний эрүүл мэндэд ч нөлөөлөх аюултай.
Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой дараах тоон мэдээг хүргэе.
-Дэлхийн бөмбөрцгийн 98 хувь нь уур амьсгалын өөрчлөлтөд хэдийн өртжээ.
-Уг өөрчлөлтийг бууруулахад дэлхийн дулаарлыг 1.5 градуст хязгаарлах ёстой аж.
-Гэвч сүүлийн 100 жилд манай гараг 1.1 градусаар дулаарчээ.
-Дэлхийн дулаарал +2 градуст хүрвэл сээр, нуруутан амьтдын найм, ургамлын 16, шавжны 18 хувь нь устах аж. Мөн усны хомстол 20 хувиар нэмэгдэнэ.
-2050 он гэхэд нэг тэрбум орчим хүн усны хомстолд орж болзошгүй.
-XXI зууны эцэст далайн түвшин 70 см-ээр нэмэгдэнэ гэсэн тооцоо бий.
-Монголд сүүлийн 10 жилд гамшигт үзэгдлийн тохиолдол 1.5 дахин нэмэгджээ.
-2018 оны байдлаар уур амьсгалын өөрчлөлтийн улмаас манай нийт бэлчээрийн 57 хувь нь доройтжээ.
-Манай орны дундаж температур сүүлийн 80 жилд 2.2 хэмээр нэмэгдсэн байна. Харин хур тунадас 7-10 хувиар буурсан судалгаа гарчээ.
Эх сурвалж: Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ