24,Sep 2023
| Нийтэлсэн Mar 23, 17:05 | ДЭЛХИЙ
Дуучин Майли Сайрусын онгоц Парагвай руу явах замдаа гэнэтийн хүчтэй шуургад өртөж, нисгэгч нь ослын буулт хийхээс өөр аргагүйд хүрчээ. Тэрбээр “Asuncionico 2022” хөгжмийн наадамд оролцохоор лхагва гарагт хувийн онгоцоороо явсан аж. Грэммийн шагналд нэр дэвшээд буй дуучин энэ тухайгаа инстаграм хуудсаараа дамжуулан мэдээлжээ. “Манай онгоц гэнэтийн хүчтэй шуурганд өртөж, аянгад цохиуллаа. Азаар багийнхан, хамтлаг дуучид, найз нөхөд, гэр бүлийнхэн минь аюулгүй байгаа. Харамсалтай нь, бид Парагвай руу нисэх боломжгүй болчихлоо. Та бүхэндээ хайртай шүү” гэсэн байна. Мөн нисэж явах үеийн шуурганы бичлэг, сүйдсэн онгоцны зургийн хамт хавсаргажээ.
Эх сурвалж: Eonline
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ