“Лос Анжелес Лэйкерс”-ийнхэн дасгалжуулагч Фрэнк Вогэлийг халлаа

| Нийтэлсэн Apr 12, 11:11 | СПОРТ

Үзсэн : 348

АНУ-ын сагсан бөмбөгийн үндэсний лигийн “Лос Анжелес Лэйкерс” баг 2021-2022 оны улирлыг маш тааруу амжилттайгаар дуусгасан учир ахлах дасгалжуулагч Фрэнк Вогэлийг ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр гурван жил тус багийг удирдаж, эхний жилдээ шууд л аваргын бөгж зүүсэн. Энэ жил бүрэлдэхүүн оддын нэрсээр дүүрсэн ч "харвасан од" шиг л тоглолт үзүүлж, 33-49-ийн амжилттай улирлаа дуусгалаа.

Энэхүү шийдвэр гарсны дараа зарим тоглогч түүнтэй харилцааны асуудалтай байсныгаа ч хэлээд амжсан юм. Харин Лэброн энэ шийдвэрт ямар ч хамаагүй, оролцоогүй гэж хэлжээ.

Тэд ирэх улиралд хэний удирдлага дор, ямар амжилт гаргах бол...

 

frank-vogel-looks-iso

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол