24,Sep 2023
| Нийтэлсэн Apr 28, 9:09 | СПОРТ
Аваргуудын лигийн хагас шигшээд шалгараад буй Английн “Ливерпүүл”, Испанийн “Виллареал” багийн эхний тоглолт өнгөрсөн шөнө “Энфилд” цэнгэлдэхэд боллоо. Эл тоглолтод талбайн эзэд 2:0-ээр өрсөлдөгчөө буулган авав.
Тоглолтын эхний хагаст багууд гоолгүй тэнцсэн. Харин II хагаст Юргэн Клоппын залуус сайн байж, 53, 55 дахь минутад гоол оруулснаар ялалтыг өөрийн болгож чаджээ.
Тоглолтын агуулгаар ч “Хотон шувууд” илүүрхэж, 71 хувьтай бөмбөг эзэмшиж, эсрэг багийн хаалга руу 20 удаа цохисон байна. Харин “Виллареал” ердөө нэг л удаа хаалга руу чиглүүлэн цохижээ.
Хоёр багийн хариу тоглолт тавдугаар сарын 3-4-нд шилжих шөнө “Эстадио дэ ла Серамика”-д явагдах аж.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ