24,Sep 2023
| Нийтэлсэн Apr 7, 14:02 | Дуу хөгжим
Соёлын яамнаас хэрэгжүүлж буй “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” төслийн хүрээнд Монголын нутгаас олдсон эртний хөгжмийн зэмсгүүдийг судалж, шинээр үйлдвэрлэн сэргээн “Чингис хаан” музейн дэргэд “Хаан найрал” хөгжим байгуулжээ. Төрийн ордонд болж буй “Монголын эдийн засгийн чуулган”-ы үеэр сэргээн үйлдвэрлэсэн зэмсгүүдээр Лигдэн хааны найрал хөгжимчдийн аялгууг тоглож, зочдод сонирхуулсан аж. 400 жилийн өмнө эгшиглэж байсан тус аяын ноотыг алтан үсгээр бичиж үлдээсэн байжээ.
Дээрх төслийн хүрээнд ясан лимбэ, алтай ятга, хашхираа их дуут хатан улаан бүрээ, хурган чих, ясан шовшуур, бийваа, янчир, скифийн ятга, шанаган болон ширэн цартай хуур, их, бага хэнгэрэг тэргүүтэй 20 орчим хөгжмийг сэргээн эгшиглүүлж буй.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ