Дуучин Лэди Гага энэ өдөр мэндэлжээ

| Нийтэлсэн Mar 28, 11:11 | Танин мэдэхүй

Үзсэн : 426

- МЭ 37 оны энэ өдөр Ромын хаан Калигула өөрийгөө "Аугаа хунтайж" хэмээн өргөмжилжээ.

- 193 оны энэ өдөр Ромын хаан Пертинакс хамгаалагчийнхаа гарт амиа алдав.

- 1802 оны энэ өдөр Германы одон оронч Хайнрих Вилгельм Маттайс Олберс “Pallas” солирыг илрүүлжээ.

- 1842 оны энэ өдөр Австри улсын Вена хотын найрал хөгжимчид анхны тоглолтоо хийв.

vienna philarmonic

- 1854 оны энэ өдөр Франц, Англи улс Оросын эсрэг дайн зарлажээ.

- 1941 оны энэ өдөр дэлхийн II дайны үеэр Английн Усан цэргийн анги Италийн Режиа Маринагийн хоёр хөлөг онгоцыг сөнөөсөн байна.

- 1959 оны энэ өдөр БНХАУ-ын Төрийн зөвлөл Төвөдийн Засгийн газрыг тараажээ.

- 1986 оны энэ өдөр Оскар болон Греммийн шагналт дуучин Лэди Гага мэндэлжээ.

- 2013 оны энэ өдөр "Харри Поттер" киноны Вернон Дарслигийн дүрээр алдаршсан, Английн жүжигчин Ричард Гриффитс таалал төгсжээ.

vernon dursley 2

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол