“Лантуун дохио” ТББ-ынхан Хүүхдийн гэмтлийн мэс заслын тасгийг тохижууллаа

| Нийтэлсэн May 4, 10:10 | НИЙГЭМ

Үзсэн : 459 1

ганж

Хүүхэд байтугай, том хүн ч орохдоо эмээдэг газар бол Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн мэс заслын тасаг юм.  Тэгвэл “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлангийн санаалчилгаар тус эмнэлгийн Хүүхдийн мэс заслын тасгийг сэргээн засварлаж өгчээ. Тэрбээр “Сарын өмнө гэмтлийн эмнэлэгт мэс засалд орж байхдаа хүүхдүүд маш их айдастай байдаг гэдгийг мэдэрсэн. Хүйтэн плитан ханатай, хуучны ногоон шалтай өрөө байсан. Энд мэс засалд орж буй бяцхан үрсийн айдсыг бага ч гэсэн үргээх зорилгоор олон хүний дэмжлэгээр мэдээ алдуулалтын өрөө болон мэс заслын тасгийг сэргээн засварлаж дууслаа. Миний саналыг дэмжсэн, АНУ-д амьдардаг н.Дэлгэрцогт, н.Өлзийхуяг ах нар төсөв, санхүүгээр тусалсан. Мөн бүх будгийг үйлдвэрийн үнээр нийлүүлсэн “Буудай” брэндийн хамт олонд маш их баярлалаа” гэсэн юм.

Эл тасагт жилд дунджаар 3400 гаруй хүүхэд хагалгаанд ордог байна. Өмнө нь хүйтэн, хоосон ханатай, гэрэлтүүлэг муутай байжээ. Засвараар хананы өнгийг сольж, хүүхдийн анхаарал татахуйц зураг зурж, мэс заслын зориулалтын том гэрэлтүүлэг хийн, хүүхэд үзэх дэлгэц хүртэл суурилуулжээ. Мөн гэмтлийн эмнэлгээр үйлчлүүлж буй бага насны хүүхдүүдэд олон цагаар дусал хийх бас нэгэн хүндхэн сорилт байдаг аж. Иймд хүүхдийн анхаарал татах дуслын чихмэл туулайн тоглоом, хагалгаанд орж байхад нь хөрөө зэрэг төхөөрөмжийн дууг дарах зориулалттай зөөлөн чихэвч ч хандивласан байна.

ган

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол