Лабораторын амьтдыг хамгаалах өдөр тохиож байна

| Нийтэлсэн Apr 24, 1:01 | ЭНЭ ӨДӨР

Үзсэн : 355

Өнөөдөр дэлхийн лабораторын амьтдыг хамгаалах өдөр тохиож байна. Энэ өдрийг 1979 онд Англи улсад тэмдэглэж эхэлжээ.
- 1913 оны энэ өдөр АНУ-ын Нью-Йорк хотод дэлхийн хамгийн анхны өндөр барилга гэгдэх Вүүлуортын барилга нээлтээ хийв.

woolworth
- 1914 оны энэ өдөр Германы физикийн хүрээлэн квантын механикийн тулгуур онол гэгдэх Франк-Герцийн онолыг олон нийтэд танилцуулжээ.
- 1922 оны энэ өдөр түүхэнд анх удаа утасгүй цахилгаан мэдээний сүлжээг нээв. Английн Оксфордшайр хотын Лиафильд дүүргийг Египетийн Кайр хоттой холбосон цахилгаан мэдээ дамжуулсан аж.

- 1923 оны энэ өдөр сэтгэл зүйч Зигмунд Фройд Вьенна хотод "Эго ба ид" өгүүллэгийг хэвлүүлжээ. Уг өгүүллэгт хүний сэтгэл зүйг ид, эго, супер-эго гэсэн гурван зүйлд хуваадаг.

BI_EIdSE-1024x683
- 1967 оны энэ өдөр ЗХУ-ын "Союз 1" сансрын хөтөлбөрий хүрээнд сансарт ниссэн Владимир Комаров ослын улмаас амиа алдав. Түүний хөлөг задгай сансарт гармагц шүхэр нь автоматаар дэлгэгдсэний улмаас дэлбэрсэн байна.
- 2004 оны энэ өдөр гоо сайхны Estée Lauder брэндийг үндэслэгч Эсте Лодер таалал төгсжээ.
- 2005 оны энэ өдөр католик шашны тэргүүн Ромын пап ламаар Кардинал Йозеф Ратцингерийг сонгов. Түүний сахилын нэр нь XVI Бенедикт бөгөөд тэрбээр Католик шашны түүхэнд папаар сонгогдсон 265 дахь эрхэм юм.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол