Коронавирусийг мелатониноор эмчлэх үү

| Нийтэлсэн Mar 10, 5:05 | Эрүүл мэнд

Үзсэн : 186

extra_large-1645807522-cover-image

Коронавирусийг мелатониноор эмчлэх үү

“Мелатонин нь вирусийн эсрэг шинж чанартай боловч хорт чанар багатай тул "Ковид-19"-ийн хүндрэлийг эмчлэх хямд, олдоцтой, үр дүнтэй арга” хэмээн эрүүл мэндийн “Cellular and Molecular Life Sciences” сэтгүүлд нийтэлжээ.

Энэхүү эмийг нойрны эмгэгийн эсрэг түгээмэл хэрэглэдэг билээ. Хэвтэн эмчлүүлэгсдэд мелатониныг туршихад амжилттай үр дүн гарсан байна.
Хүнд хэлбэрийн коронавирусийн өвчлөл нь ихэвчлэн нян болон мөөгөнцрийн эмгэг төрүүлэгчдийн халдвар үүсгэдэг бөгөөд мелатонин нь үүнийг эмчлэхэд тусладаг болохыг судалгаа харуулжээ. Уг эм нь "Ковид-19" болон түүнээс үүдэлтэй хүндрэлээс сэргийлэх боломжтой юм байна. Гэвч эмнэл зүйн туршилтууд үргэлжилж байгаа бөгөөд хараахан хэрэглээнд нэвтрүүлэх болоогүй байгаа аж.

Туршилтад мелатонины стандарт тунг 2-600 миллиграмм хүртэл янз бүрээр хэрэглэсэн юм байна. Мелатонин хэрэглэсэн өвчтөнүүдийн цусан дахь хүчилтөрөгчийн түвшин нэмэгдэж, нас баралт буурсан ажээ.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол