08,Dec 2023
| Нийтэлсэн Apr 1, 16:04 | Эрүүл мэнд
Улсын хэмжээнд коронавирусээр 127 хүн өвчилж, оношлогдсоныг ЭМЯ-наас өнөөдөр мэдээлсэн. Энэ нь харьцангуй буурсан үзүүлэлт хэдий ч тайвширч болно гэсэн үг биш юм. Түүнчлэн уг өвчнийг тусаад эдгэрсэн хүмүүсийн дунд “Ковид-19”-ийн дараах эмгэг шинжүүд их илрэх болсон.
Хүний бие организмын нөхөн сэргэж, хэвийн байдалдаа орох хугацаа улирлын томуугийн өвчлөлийн дараа 1-2 долоо хоног байдаг бол ковидоор өвдсөний дараа дунджаар 2,5 сар аж.
Үүнтэй холбоогтойоор эмч, мэргэжилтнүүд асаргаа, сувилгаа сайн хийлгэж, шаардлагатай шинжилгээ, оношилгоонд хамрагдахыг иргэдэд зөвлөж байгаа. Эдгэрсний дараа наад зах нь зүрхний бичлэг хийлгэж, шээс, цусны ерөнхий шинжилгээ өгөх хэрэгтэй аж. Харин зайлшгүй тохиолдолд, зөвхөн эмчийн заалттайгаар цээжний рентген зурах авхуулж болох гэнэ. Учир нь рентген туяа биед нэвтрэхэд эсийн түвшинд мутац үүсгэж, тодорхой хугацаанд хуримтлагдсанаар цусны цагаан бөөм багасах, үргүйдэх, чөмөгний үхжилт үүсэх, тархины хавдар үүсгэх ч эрсдэлтэйг эх сурвалжууд хэлж байна.
Иймд ДЭМБ-аас гаргасан зөвлөмжөөр 0-5 насны хүүхдийг рентген, компьютерт томографын шинжилгээнд оруулахгүй байх заалттайг иргэд анхаарахад илүүдэхгүй болов уу.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ