Конго улсад эбола вирусийн улмаас хоёр хүн нас барав

| Нийтэлсэн Apr 27, 10:10 | Эрүүл мэнд

Үзсэн : 307

ёүиаү умүлй

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Экватер мужийн Мбандака хотод эбола вирусийн халдварын улмаас 31 настай эрэгтэй нас баржээ. Удалгүй түүний 25 настай бэр дүү нь нас барсан байна. Одоогийн байдлаар тэдний ойрын хавьтлын 145 хүнийг илрүүлж, бүртгээд байгаа аж.

ДЭМБ болон БНАКУ-ын эрүүл мэндийн байгууллагууд эбола вирусийн дахин дэгдэлтийн судалгааг хийж байгаа юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Африкийн бүсэд яаралтай тусламж үзүүлэх багийн ахлагч Фиона Брака вирусийн халдвар авсан байж болзошгүй хүмүүсийг илрүүлэн, эмчлэхэд бүх хүчээ дайчлан ажиллаж байгаагаа мэдэгдэв.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол