03,Oct 2023
| Нийтэлсэн Mar 25, 11:11 | Эрүүл мэнд
Эрүүл мэндийн болон Эрүүл мэндийн даатгалын, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд 16 төрлийн тусламж, үйлчилгээг иргэд даатгалаараа 70-100 хувийн хөнгөлөлттэй авч буй. Үүний дотор иргэдээс хамгийн их санхүү шаарддаг нь өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ юм. Харин дээрх хуулийн дагуу иргэд MRI, компьютерт томограф (CT), ЭХО, цөмийн оношилгоо, рентген зэрэг шинжилгээг хийлгэхдээ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-тай гэрээ бүхий төрийн болон хувийн хэвшлийн 2500 гаруй байгууллагаас 70 хувийн хөнгөлөлт эдэлж буй юм байна.
Жишээ нь, та CT-ын шинжилгээ хийлгэлээ гэж бодъё. Хувийн эмнэлгүүдэд уг шинжилгээг цээж, хэвлий, толгой, хүзүү гэхчлэн оношилгооны төрлүүд нь тодосгогч бодистой, үгүйгээс хамаарч төлбөр нь харилцан адилгүй байдаг. Тэгвэл тодосгогч бодисгүй бүтэн биеийн СТ нь ихэнх хувийн эмнэлгүүдэд 120 000 төгрөг бөгөөд та эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ цаг тухайд нь төлдөг бол уг үйлчилгээг ердөө 36 000 төгрөгөөр авах боломжтойг ЭМДЕГ-ынхан хэллээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ