"Кока кола" ундааг энэ өдөр худалдаж эхэлжээ

| Нийтэлсэн Mar 29, 0:12 | Танин мэдэхүй

Үзсэн : 376

- 845 оны энэ өдөр францууд хотыг бүслээд байсан викинг цэргүүдийг нутгаасаа хөөн гаргажээ.
- 1549 оны энэ өдөр Бразилын анхны нийслэл Сальвадор да Бахиа хот байгуулагдав.
- 1816 оны энэ өдөр Х далай лам Лхүмбэнжамц мэндэлжээ.
- 1867 оны энэ өдөр Английн Хатан хаан Викториагийн зарлигаар Канадыг өөртөө нэгтэн захирахаар болов.
- 1886 оны энэ өдөр Жон Пембертон "Кока-Кола" ундааг анх худалдаж эхэлжээ.

first coca cola
- 1945 оны энэ өдөр дэлхийн II дайнд Германы Вермахтын IV арми Зөвлөлтийн улаан армитай хийсэн тулаанд ялагдал хүлээв.
- 1961 оны энэ өдөр АНУ-ын Үндсэн хуулийн 23 дахь өөрчлөлтөөр Вашингтон хотын иргэд санал өгөх эрхтэй болов.
- 1974 оны энэ өдөр АНУ-ын Сансар судлалын агентлагын хөөргөсөн "Mariner 10" хөлөг Буд гаргийн тойрог замд нэвтэрсэн анхны хөлөг болжээ.

1567214836983-Mariner_10_gravitational_slingshot
- 2002 оны энэ өдөр Палестин, Израйлын хооронд ширүүн тулаан өрнөжээ. Энэ нь 1967 оноос хойших хамгийн том тулаан аж.
- 2004 оны энэ өдөр Умард Атлантын цэргийн эвсэл буюу "НАТО"-гийн байнгын гишүүнээр Болгар, Эстони, Латви, Литва, Румынь, Словак, Словени улс нэгдэв.
- 2010 оны энэ өдөр ОХУ-ын Москва хотын метронд амиа золиослогч хоёр этгээд бөмбөг дэлбэлснээр 40 хүн эрсэдсэн байна.
- 2014 оны энэ өдөр Англи, Уэльсд ижил хүйстний гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрчээ.

england wales gay marigae

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол