Койн гаргах гэж байгаа болон авахаар төлөвлөсөн бол түр азнаарай

| Нийтэлсэн Mar 11, 2:02 | Эрх зүй

Үзсэн : 295

coin    

    Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг хоёрдугаар сарын 25-наас мөрдөж эхлэх болсон. Гэвч дүрэм, журам нь хараахан тодорхой болоогүй л байна. Тиймээс Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ноос уг хуулийг дагаж, мөрдөх журмын төслүүдэд нээлттэй санал авч эхэлжээ. СЗХ-ноос хуулийн дагуу крипто биржүүдийг  бүртгэж, биржүүд нь ямар койн бүртгэхээ шийдэх юм байна.

     Харин тус хуулийг хэрэгжүүлэхээс өмнө үйл ажиллагаа эхлүүлсэн биржүүдийн хувьд есдүгээр сарын 25 гэхэд бүртгүүлсэн байх шаардлагатай. Журмын төслийн дагуу тухайн бирж үйл ажиллагааны  чиглэлээсээ хамаарч багадаа 500 саяас нэг тэрбумын хувь нийлүүлсэн хөрөнгө, хүний нөөц, программ хангамжтай байх  гэсэн шаардлагыг хангах  ёстой.

    Мөн стэйкинг үйл ажиллагаа эрхлэх биржийн хувьд өөрийн хөрөнгөөс 30 дахин ихийг удирдахгүй байх гэх мэт заалтууд орсон байна. Аравдугаар сараас крипто салбар цэгцэрч эхлэх тул койн гаргах гэж байгаа хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг  жаахан харзнахыг судлаачид зөвлөв.    

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол