Кобигийн нэрийн пүүзнүүд дахин худалдаанд гарах нь

| Нийтэлсэн Apr 8, 9:09 | Сонин хачин

Үзсэн : 430

Алдарт сагсан бөмбөгч агсан Коби Брайантийн эхнэр Ванэсса Брайант “NIKE” спорт хувцасны компанитай хамтран ажиллах гэрээгээ дахин шинэчлэв. Учир нь түүний нөхөр Коби Брайант охины хамт онгоцны ослоор 2019 онд нас барсны дараа “NIKE” компани гэрээгээ цуцлаад байсан юм. Ийнхүү Кобигийн нэрийн пүүзнүүд үргэлжлэн гарах нь тодорхой боллоо. Түүнчлэн тавдугаар сарын 1-нд талийгаач охин Жижи Брайантад зориулсан “Коби Протро 6” загварын шинэ пүүз худалдаанд гаргах аж. Тэрбээр энэ өдөр 16 нас хүрэх байжээ. Эл загварын пүүзний бүх орлогыг “Mamba and Mambacita Foundation”-д хандивлах юм байна.

 

kobe

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол