30,Sep 2023
| Нийтэлсэн Mar 22, 9:09 | ДЭЛХИЙ
Украины нийслэл Киев хотын худалдааны төв рүү орос цэргүүд гал нээсний улмаас олон тооны иргэд шархдаж, одоогоор найман хүн амиа алдаад байна. Дэлбэрэлтээс үүдэн тус худалдааны төвийн авто зогсоол болон зэргэлдээх арван давхар барилга нурсан аж.
Түүнчлэн ойр орчмын барилгууд сүйдэж, машинууд мөргөлдөн, эргэн тойрныг хамарсан том, жижиг гал түймэр гарч, эмх замбараагүй байдал үүсжээ.
Киев хотын онцгой байдлын албан хаагчид даваа гарагт Подил гудамжинд бөмбөгдөлтөөс үүдсэн жижиг гал түймрийг унтрааж дуусгасан бөгөөд шархадсан хүмүүсийг аврах ажиллагаа явуулсан байна.
Энэ талаар ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков сэтгүүлчдэд тайлбарлахдаа “Худалдааны төвийн ойролцоох газруудыг пуужингийн сум хадгалах болон харвах төхөөрөмжийг цэнэглэхэд ашигладаг байсан. Хаалттай худалдааны төв доторх зэвсгийн агуулахыг устгасан” гэсэн байна.
Эх сурвалж: Reuters
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ