29,Mar 2023
| Нийтэлсэн Mar 24, 6:06 | НИЙГЭМ
Францын соёлыг олон нийтэд дэлгэрүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Францын соёлын өдрүүд” нийслэлд үргэлжилж байна. Тус үйл ажиллагааны хүрээнд Сүхбаатарын талбайд ирэх ням гарагт “Франц хэлтэн орнуудын хотхон” өдөрлөг болох аж. Үүнд Франц хэлтэн орнуудын дипломат төлөөлөгчийн газрууд, сургалтын төв, ресторан, аялал жуулчлалын компани зэрэг 40 орчим байгууллага оролцож, үйл ажиллагаагаа танилцуулахын зэрэгцээ иргэдэд үйлчлэх юм байна. Энэ үеэр урлаг, соёлын тоглолтууд ч болж хоолны амталгаа хийн, шөлний тэмцээн хүртэл зохион байгуулах гэнэ.
Мөн “Францын соёлын өдрүүд”-ийн хүрээнд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох Ж.Бизегийн “Кармен” дуурийг том дэлгэцээр шууд дамжуулан үзүүлэх юм байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ