03,Oct 2023
| Нийтэлсэн Apr 26, 21:09 | ШИНЖЛЭХ УХААН
Залуу зохион бүтээгчид, инженерийн ангийн оюутнууд, сансар судлалыг хөхиүлэн дэмжих “КАНСАТ-2022” үндэсний V тэмцээний урьдчилсан загварын хэлэлцүүлэг боллоо. Цар тахлын улмаас түр завсарлаад байсан эл тэмцээнд "Шинэ Монгол", ХААИС, МУИС, ШУТИС, "Монгол Коосен" ҮБХИС -ийн 15 баг бичил хиймэл дагуул зохион бүтээж, түүнийгээ хөөргөж оролцоно. Багууд хэлэлцүүлгээс эхлэн оноогоо цуглуулан, зургадугаар сард эцсийн шалгаруулалт болох юм.
Хэлэлцүүлгийн үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас тус тэмцээнийг олон улсад өрсөлдөх чадвартай, их, дээд сургууль, коллежоос эхлэн ерөнхий боловсролын сургуулийг хамарсан өргөн цар хүрээтэй, урт хугацааны төсөл болгон хэрэгжүүлэхэд бодлогын түвшинд дэмжихээ илэрхийллээ.
Монголын Сансрын технологийн холбооноос эл салбарыг хөгжүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх болон хүүхэд, залуус, нийгэм, олон нийтэд бодит төслөөр дамжуулан сансар судлалын шинжлэх ухааныг сурталчлан таниулахаар энэхүү тэмжээнийг жил бүр зохион байгуулдаг аж.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ