Канье Уэстийн Инстаграмыг хаажээ

| Нийтэлсэн Mar 22, 11:11 | Сонин хачин

Үзсэн : 316

kanye and trevorr

Комедиан Тревор Ноа реппер Канье Уэстийн сүүлийн үед хийж буй үйлдлийг “The Daily Show” нэвтрүүлгийн үеэр шүүмжилжээ.

Хариуд нь Канье Африк гаралтай америкчуудын эв найрамдлын бэлгэ тэмдэг болох
“Кумбаяа” дууны үгийг "Коон ​​бая ноёнтон" болгон өөрчлөв. Өөрийн үндэс угсаагаа гутаан доромжилж буй хар арьст хүнийг ийн нэрлэдэг гэнэ. Уг пост Инстаграмын ёс зүйн шаардлагыг зөрчсөн тул репперийн 15.8 сая дагагчтай хуудсыг 24 цагаар хаасан байна.

Харин Ноа “Арьс өнгөөр ялгаварлан гадуурхагчид бүх цаг үед биднийг нэгдэн, хүчирхэгжихээс сэргийлэн, элэгсэг үзлийг дарж байсныг хэзээ ч бүү мартаарай” хэмээн сануулжээ.                                                                      

Эх сурвалж: Guardian.com

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол