Кайли Женнер хүүгээ “Чоно” гэж нэрлэхээ больсноо зарлав

| Нийтэлсэн Mar 22, 11:11 | Сонин хачин

Үзсэн : 257

Нэгэн үед хамгийн залуу тэрбумтнаар нэрлэгдэж байсан, “Кайли Косметик”-ийн үүсгэн байгуулагч Кайли Женнер гуравдугаар сарын 21-нд Инстаграм хуудаснаа "Миний хүүгийн нэр Чоно байхаа больсон" гэж бичжээ. Тэрбээр "Эл нэр хүүд минь тохирохгүй санагдсан. Хаа сайгүй хүмүүс “Чоно” гэж дуудаад байгаа болохоор ийн шийдлээ.” гэжээ.

Кайли, реппер Трэвис Скотт нар хоёр дахь хүүхдээ 2022 оны хоёрдугаар сарын 2-нд өлгийдөн авснаас есөн хоногийн дараа “Чоно” нэр өгснөө зарласан. Харин төрсний гэрчилгээнд нь хүүгийн эцэг Трависын жинхэнэ нэр болох Жак хэмээн бүртгэгдсэн байдаг аж. Хос хүүгийнхээ шинэ нэрийг хараахан зарлаагүй байна.

 

Эх сурвалж: Eonline.com

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол