Joe Biden Putin Russia USA meeting france
24,Sep 2023
| Нийтэлсэн Apr 13, 10:10 | ДЭЛХИЙ
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд Францийн талаас санал болгосон уулзалтад тэрбээр ОХУ дайралтаа зогсоовол Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахад асуудалгүй гэжээ. Гэвч одоогоор тус уулзалт хэзээ, хаана болох, эсэх зэрэг ямар ч мэдээлэл алга. Ерөнхийлөгчийн Хэвлэлийн нарийн бичгийн дарга Жэн Псакигийн хэлснээр, АНУ-ын тал дипломат нөхөрсөг харилцаанд хэзээд нээлттэй гэдгээ мэдэгдэж, дайныг ерөөсөө ч хүсэхгүй байна гэжээ. Хоёр талыг холбож буй хүн бол Францийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон юм. Тэрбээр хоёр Ерөнхийлөгчтэй утсаар ярьж, уулзалтын санал тавиад байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ