Японы хотууд цэцгэн "гоёлоо өмслөө"

| Нийтэлсэн Apr 1, 16:04 | ДЭЛХИЙ

Үзсэн : 689 1

shutterstock_1017748132-L

Сакура цэцгээрээ алдартай Японы хотуудын өнгө төрх жилийн өдийд гоёлоо “өмсөн” үзэсгэлэнтэй болдог. Гуравдугаар сарын дундаас тавдугаар сарын эхэн хүртэл тус улсын бүс нутаг, цаг уурын байдлаас шалтгаалж муж, хотуудад сакура буюу интоорын цэцэг харилцан адилгүй дэлгэрдэг. Энэхүү хээнцэр “хөөрхөн” цэцэг нь ердөө 7-14 хоног дэлбээлээд л  хагдардаг нь хайран шүү. Японы нийслэл Токио болон зүүн бүсийн Кёото, Осака, Нагоя зэрэг хотоор сакура ид цэцэглэх үе нь тохиожээ. Энэ жил тус улсад өнтэй өвөл болсон тул өмнөх оноос 7-10 хоногийн өмнө цэцэглэж эхэлсэн байна.

Энэхүү байгалийн үзэсгэлэнг үзэхээр  гадаад, дотоодын жуулчид олноор цуглаж “Ханами” хийдэг бөгөөд аль хотод хэдийгээр интоор цэцэглэх урьдчилсан төлөвлөгөөг ч гаргадаг байна.  “Ханами” гэдэг нь утгачилбал “Цэцэг үзэх” гэсэн үг юм.

“Ханами”-гаар япончууд ах дүү, найз нөхдөөрөө цугларан салхинд гарч, сакура модны дор суун хооллож, үндэсний хувцсаараа гангарч, зураг авахуулж, тоглоом наадгайгаар хөгжилддөг.

Японд 600 гаруй төрлийн сакура ургадгаас  хамгийн түгээмэл нь Сомеи-Ёошино /Somei-yoshino / бөгөөд Эдогийн үеэс тарьж иржээ. Эл төрлийн сакура нь  ихэвчлэн таван дэлбээтэй, цэцгийн өнгө нь цагаан, ягаан туяатай байдаг. Түүнчлэн 100 хүртэлх дэлбээтэй цэцэг ч байдаг аж. Дэлбээнээс нь шалтгаалж тэдгээрийг өөр өөрөөр нэрлэдэг юм байна.

Наран улсынхан дайчин самурайг сакура цэцэгтэй адилтгадаг аж. Самурай нь эр зориг, хүсэл тэмүүллээр дүүрэн дайчны замналыг богино хугацаанд туулаад үхэх тавилантай төрдөг тул ийн зүйрлэсэн аж.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол