24,Sep 2023
| Нийтэлсэн May 2, 13:01 | Хобби
“VIP auto, moto festival 2022” хоёр өдрийн турш дрифт тэмцээн, үзүүлэн тоглолтуудаар үзэгчдийг дүүрэн баясгаж, амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Тус наадмын томоохон хэсгийн нэг нь “Luxury” төрлийн машинуудын үзэсгэлэн байв. Тус үзэсгэлэнд олноо IZ нэрээрээ хэдийн танигдсан “Meborny” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Г.Ирээдүй оролцож, хоёр автомашинаа “сойжээ”. Түүнтэй уулзаж, ярилцсанаа хүргэе.
- Та “VIP auto, moto festival 2022”-ын талаар санал, бодлоо хуваалцаач?
- Миний харж байгаагаар зохион байгуулалт маш сайн байна. Бүх арга хэмжээ цагтаа эхэлж, ээлж дараалан болж байна. Энэ шоу нь 10 дахь жилдээ зохиогдож байгаа учраас тэр шүү дээ. Түүнчлэн “VIP auto” клубийнхэндээ баярласнаа хэлэх хэрэгтэй.
- Та бас клубт харьяалагддаг юм уу?
-Би Монголын анхдагч авто клубийн нэг “V6”-д орохыг хүүхэд байхаасаа л мөрөөддөг байсан. Харин, одоо эл клубийнхээ тамирчин нь гэж явдаг.
- Танай клуб дрифтийн тэмцээнд тамирчнаа оруулсан уу?
- Энэ жил бид зөвхөн драг төрлөөр дагнах учраас дрифтийн төрөлд тамирчингүй байгаа. Дараа жилээс дрифтийн спортод хүч үзнэ ээ.
- Үзэсгэлэнд тавьсан хоёр машинаа танилцуулахгүй юу?
- “Nissan GTR R35” болон Монголд ганц байгаа “BMW M4”-тэйгөө үзэсгэлэнд оролцож байна. “Nissan GTR R35” нь AWD буюу бүх дугуй нь “мааждаг” бол BMW маань RWD буюу хойноо хөтлөгчтэй. Миний “BMW M4” бол Монголдоо хойноо хөтлөгчтэй автомашинууд дунд хамгийн хурданд нь тооцогддог. Одоогоор миний амжилтыг эвдээгүй байна. Харин “Nissan GTR R35”-ыг бол зүгээр сонирхлоороо авсан. Манай клубт Монголын хамгийн хурдан бас нэг “GTR R35” байдаг.
- Нууц биш бол М4 машинаа хэдэн төгрөгөөр тоноглож, тус амжилтыг эзэмших болсон бэ?
- Машин нь дангаараа 220 сая төгрөгийн үнэтэй. Нэмэлт тоног, тохиргоо, компьютер системд 50 гаруй сая төгрөг зарцуулсан. Тиймдээ ч энэ машинаа хэзээ ч зарахгүй, угаасаа 280 саяар надаас худалдаж авах хүн ч байхгүй.
- Баярлалаа, амжилт хүсье.
- Баярлалаа.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ