30,Sep 2023
| Нийтэлсэн May 4, 10:10 | Аялал жуулчлал
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас хот орчмын түүх, соёлын дурсгалт газруудыг тохижуулахаар төлөвлөжээ. Эхний ээлжид Их тэнгэрийн амны хадны зураг, бичгийн дурсгалт газрыг тохижуулж, амралт, аялал жуулчлалын газар болгох гэнэ. Тус түүхэн газрыг Зөвлөлтийн эрдэмтэн А.П.Окладников 1960 онд анх илрүүлжээ. Судлаачийн тогтоосноор, хүрэл зэвсгийн үед хамаарах тус хадны зурагт эртний малчдын ахуйг дүрсэлсэн байна. Мөн Монгол, Хятад, Төвөд бичээс бүхий зурагтай аж. Эл газрыг 2020 онд улсын хамгаалалтад авчээ. Цаашид хот орчмын дөрвөн өөр түүхэн газарт тохижилт хийх юм байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ