10,Jun 2023
| Нийтэлсэн Apr 21, 12:12 | Боловсрол
Дэлхийн номын өдөр дөрөвдүгээр сарын 23-нд тохиодог билээ. Эл өдрийг угтаж, Үндэсний номын сангийнхан Шинжлэх ухааны академитай хамтран “Эрдэм номын чуулган-2022” шинэ ном хандивлах, танилцуулах үйл ажиллагаа зохион байгуулж буй. 2019 оноос уламжлал болсон эл үйл ажиллагааны хүрээнд ШУА-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдээс 440 гаруй ном, хэвлэл, судалгааны бүтээлийг тус номын санд хандивлажээ.
Энэ үеэр ШУА-ийн харьяа Археологи, Олон улс судлал, Философи, Түүх, угсаатны зүй, Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтдийн судалгааны бүтээлийн үзэсгэлэн худалдаа болж байна. Тус үйл ажиллагаа маргааш хүртэл үргэлжлэх аж.
Мөн тус номын сангийнхан “ЮНЕСКО-гийн сан хөмрөгөөс” номын үзэсгэлэн дэлгэжээ. Үндэсний номын сангийн ЮНЕСКО-гийн сан хөмрөгт 8100 орчим ном, хэвлэл, баримт бичиг хадгалагдаж буй. Тэдгээрийн дээжээс үзэсгэлэнд дэлгэж, ирэх даваа гараг хүртэл олон нийтэд сонирхуулах юм байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ