30,Sep 2023
| Нийтэлсэн Mar 22, 10:10 | ДЭЛХИЙ
Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони 85 насандаа дахин гэрлэжээ.Түүнээс 53 насаар дүү сүйт бүсгүй Марта Фашина нь УИХ-ын гишүүн аж.
Тэд хуримын ёслолоо Милан хотын “Вилла Гернетто” хэмээх түүхэн дурсгалт газар гуравдугаар сарын 18-нд хийжээ. Таван хүүхэдтэй Сильвио Берлускони нь өтөл насандаа гурав дахь удаагаа гэрлэсэнд түүний хүүхдүүд ихэд дургүйцсэн тухай мэдээлэл цахим орчинд түгжээ. Эд хөрөнгийн маргаан ч үүссэн талаар хэд хэдэн эх сурвалж дурдсан байна. Түүнчлэн төрийн өндөр албан тушаал эрхэлж байсан хүн өөрөөсөө олон дүү хүнтэй гэрлэсэнд ард түмэн нь ч нэлээд шүүмжлэлтэй хандаж буй аж.
Хос хоёр хуримаа хийсэн ч албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй аж.
Сильвио Берлускони улс төрийн карьерынхаа хугацаанд Италийн Засгийн газрыг 1994-2011 онд гурван удаа "толгойлж" байсан түүхтэй.
Эх сурвалж: www.telegraph.co.uk
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ