цахим үнэмлэх, иргэний үнэмлэх, шинэ үнэмлэх, шинэчлэх

Иргэний шинэ үнэмлэх регистр, хаяг байршлын мэдээлэл агуулахгүй

| Нийтэлсэн Apr 13, 10:10 | НИЙГЭМ

Үзсэн : 360

                             үнэмл

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцсэн. Энэ үеэр иргэний шинэ үнэмлэхийн талаар санал солилцсон юм.

Одоогийн ашиглаж буй цахим үнэмлэх нь иргэний хаяг байршил, регистрийн дугаар зэрэг хувийн чанартай мэдээллийг ил хэвлэсэн нь эрсдэлтэй гэж үзээд удаж буй.Улсын бүртгэлд хамаарах бичиг баримт, мэдээ мэдээлэл нь нээлттэй, хаалттай, хязгаарлалтай гэсэн гурван ангилалд харьяалагддаг. Хязгаарлалтай ангилалд багтсан баримт бичиг, мэдээллийг тухайн эзэмшигчийн зөвшөөрөлгүй нийтэд дэлгэх ёсгүй ч цахим үнэмлэхэд ил харагддаг нь дээрх заалтыг зөрчжээ. Шинэ үнэмлэх гэж нэрлээд буй тоон систем нь регистерийн дугаарын оронд хэвлэх 12 орон бүхий код юм.

Эдийн засгийн хямралтай үед үнэмлэх ийн шинээр хэвлэх нь нэлээд зардал үүсгэх талаар  Ж.Сүхбаатар гишүүн анхааруулсан. Энэ тухайд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан "Үнэмлэх шинэчлэх асуудлыг ямар нэг нэмэлт зардал гаргахгүйгээр шийдэж байгаа. Иргэдийн цахим үнэмлэх хүчин төгөлдөр хэвээр байна. Анх үнэмлэх авах 16 настнууд болон хугацаа нь дууссан тохиолдолд л шинэ загварын иргэний үнэмлэх олгоно. Шилжиж, гэрийн хаяг нь өөрчлөгдсөн, эсвэл үнэмлэхээ шинэчлэхийг хүссэн хүмүүст үүнийг авах эрх нь нээлттэй" гэсэн хариулт өглөө.

 

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол