Иргэдийн мэдээллийг бусдад дамжуулахдаа эзэнд нь заавал мэдэгдэнэ

| Нийтэлсэн May 12, 6:06 | Эрх зүй

Үзсэн : 423

Монгол Улсын цахим хөгжлийн багц хуулиуд батлагдан,  тавдугаар сараас мөрдөж эхлээд буй. Тодруулбал,  Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасны дагуу төрд хадгалагдаж буй иргэн болон аж ахуй нэгжийн аливаа мэдээллийг ямар нэгэн байдлаар ашиглах бол  эзэнд нь заавал мэдэгдэх ёстой аж. Энэ хүрээнд тухайн хүний мэдээллийг төр бусдад дамжуулсан бол иргэддээ мэдээлэх системийг туршилтын байдлаар ажиллуулж эхэлжээ. Ингэхдээ и-Монголиа аппликейшнд мэдэгдэл цэс шинээр нэмcэн байна. Мөн цаашид иргэн бүр дахин давтагдахгүй 12 оронтой тоо бүхий бүртгэлийн дугаартай болох бөгөөд үүгээр үүсгэсэн цахим шуудангийн хаягаараа дээрх мэдэгдлийг давхар авах боломжтой болох гэнэ. Түүнчлэн өөрийн нэр дээрх гар утасны дугаараа эл системд бүртгүүлснээр мэссэж хэлбэрээр ч хүлээн авах нөхцөл бүрдэх аж.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол