08,Dec 2023
| Нийтэлсэн Apr 27, 11:11 | Боловсрол
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан, сэтгүүл зүйн нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгын хүрээнд Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооныхон "Шинэхэн сэтгүүлчдээ, сайн байна уу" уулзалтыг төгсөх дамжааны оюутнуудад зохион байгууллаа.
Амьдралд хөл тавьж буй шинэхэн сэтгүүлчдэд өөрсдийн үнэт зүйл, итгэл үнэмшилдээ бат зогсох, нийтийн төлөө нийгмээ илаарьшуулах, үзэгтээ үнэнч, мэргэжилдээ хайртай байхын үнэ цэнийн талаар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүйн ангийн оюутан, залуустай ийнхүү уулзжээ.
Тус уулзалтад холбооны гишүүдээс гадна урилгаар НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээлэл, харилцааны мэргэжилтэн Л.Номин оролцов.
Энэхүү уулзалтыг сэтгүүл зүйн мэргэжилтэн бэлддэг МУИС, МУБИС, ОТИС-иудад тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ