“Ирээдүйн музей” хүн төрөлхтнийг сансар огторгуйгаар аялуулна

| Нийтэлсэн Apr 1, 19:07 | ДЭЛХИЙ

Үзсэн : 704 4

Дубай хотод “Ирээдүйн музей”-г энэ оны хоёрдугаар сарын 22-нд нээжээ. Барилга нь тус хотын нэгэн архитектурын гайхамшигт бүтээл болжээ. Дэлхийн шилдэг технологи, инновацын төлөөлөл болсон бүтээгдэхүүнүүдийг энэхүү музейгээс үзэж болно.

Музейн барилгын гол хэсэгт хоосон зай байх ба үүнийг үл мэдэгдэх ирээдүйтэй адилтган үздэг. Ирээдүйг харж буй ​​нүд ч хэмээдэг.

“Ирээдүйн музей”-н барилгыг 1024 ширхэг зэвэрдэггүй ган хавтангаар хийжээ. Энэ нь нэг килобайтад 1024 байт багтдаг гэсэн утга санааг бэлгэдсэн аж. Хавтан бүрт дэлхийн алдартнуудын хэлсэн үгнээс эшлэн, араб хэлээр сийлэн бичсэн аж. Тухайлбал, "Төсөөлж, зохиож, хэрэгжүүлж чаддаг хүмүүс ирээдүйг атгадаг" гэсэн эшлэлийг нэг л хавтанд урласан байх жишээтэй.

"Ирээдүйн музей"-н  байгууламж долоон давхраас бүрдэх бөгөөд тус бүрт нь  шинжлэх ухааны өөр өөрийн онцлог бүхий үзмэрүүдийг байрлуулсан аж.

ireeduin muzei 2

0 давхар буюу үүдэн хэсэгт роботын “гарын” кофег ууж болно. Мөн сансрын хөлгөн хэлбэртэй цахилгаан шатаар ч үйлчлүүлэх боломжтой. Цахилгаан шатыг зорчигчдод сансарт хөөрч буй мэт бодит мэдрэмж төрүүлэхээр зохион бүтээжээ.

ireeduin muzei 3

 Нэгдүгээр авхар: Ирээдүйн баатрууд

Энэ давхрыг хүүхдэд тусгайлан зориулжээ. Энд төсөөлөн бодох, зохиох, бүтээх чадвараа хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлсэн байна. Түүнчлэн үзэгч багачууд харилцаа холбооны мэдлэгт суралцах, бүтээлч сэтгэлгээгээ тэлэх бүхий л бүтээлүүд эднийх.

ireeduin muzei 4

 Хоёрдугаар давхар: Маргааш ба өнөөдөр

Дэлхийн өнцөг булан бүрээс шилэгдэн ирсэн бүтээгдэхүүнүүдтэй танилцан, шинжлэх ухаан, технологийн салбарын сүүлийн үеийн ололт, амжилт, дэвшлийг эндээс л сонирхож болно. Эл давхарт “Cyber ​​​​Dog” нисдэг таксигаар үйлчлүүлэхээ бүү мартаарай.

Гуравдугаар давхар: Аль Ваха эрүүл мэндийн төв

Технологи хөгжихийн хэрээр амьд харилцаа багасаж буй. Аль Ваха бол технологиос түр холдон, алжаалаа тайлахад туслах эрүүл мэндийн төв юм.

ireeduin muzei 5

 Дөрөвдүгээр давхар: Эдгээх хүрээлэн

Энэ нь Амазоны ширэнгэн ойг дуурайлган бүтээсэн амралт, зугаалгын хүрээлэн юм. Энд нүдэнд үл үзэгдэх нэг эстээс эхлээд араатан ан амьтан, жишүүртэн шувууд гээд ер бүгдийг харж болох аж. Хиймэл оюун ухаан, биотехнологийн тусламжтайгаар байгаль дэлхийг хэрхэн сэргээж болохыг эндээс мэдэж авна.

ireeduin muzei 6

Тавдугаар давхар: OSS Итгэл найдвар

OSS итгэл найдвар нь уг музейн хамгийн сэтгэл хөдөлгөм хэсэг юм. НАСА-гаас зөвшөөрсөн сансрын эл станц нь дэлхийгээс 600 километрийн өндөрт хөөрөхтэй ижил мэдрэмж төрүүлнэ. Зочилсон хэн бүхэн сансрын уудмаар аялж, огторгуйг судалж, танилцах боломжтой.

ireeeduin muzei 7

 Зургадугаар давхар: Хувийн оффис

Энд хурал, арга хэмжээнд оролцох, видео бичлэг хийх боломжтой.

“Ирээдүйн музей” нь дэлхийн шилдэг технологийн цуглуулгыг толилуулахаас гадна залуу эрдэмтэн, судлаач, сонирхогчдод математик, шинжлэх ухаан, физик, технологийн салбарт туршилт явуулахад санхүүжилт олгох зорилгоор сан байгуулан ажиллуулдаг байна.

 

Эх сурвалж: Interestingengineering.com

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол