08,Dec 2023
| Нийтэлсэн Apr 27, 10:10 | Дуу хөгжим
Италийн хөгжмийн зохиолч Руджеро Леонкаваллогийн “Паяцы” (Pagliacci) эмгэнэлт дуурийг Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа ирэх бямба, ням гарагт анх удаа тоглох гэж байна. Дуурийг С.Баттулга найруулж, Ц.Гансүх удирдан, тус театрын симфони найрал хөгжимчид, гоцлол болон найрал дуучид оролцох аж.
“Паяцы” дуурь нь хайр дурлал, хардалт, өшөө хорсол, хууран мэхлэлт, хүчирхийлэл, нийгмийн гадуурхал, бусдыг даган дуурайх зэрэг өнөөгийн нийгэм, хүмүүсийн амьдралын олон асуудлыг урлагаар дамжуулан өгүүлэх гэнэ. Хэн нэгний инээсэн багны ард ямар эмгэнэлт амьдрал өрнөдгийг тус бүтээлээс үзээрэй.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ