01,Oct 2023
| Нийтэлсэн Apr 20, 17:05 | ЭНЭ ӨДӨР
- 1782 оны энэ өдөр одоогийн Бангкок хотыг үүсгэн байгуулав.
- 1925 оны энэ өдөр Италид фашист үзлийг сурталчилах "Эль Мондо" сонин хэвлэгдэж эхэлжээ. Энэ өдрөөс Италийн фашизм эхэлсэн гэж үздэг.
- 1926 оны энэ өдөр Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Хатан хаан II Элизабет мэндэлжээ.
- 1934 оны энэ өдөр Лох Нессийн мангас гэх үл мэдэгдэх амьтны зургийг Английн "Daily Mail" сонинд нийтэлснээр дуулиан тарьсан юм. Хожим нь 1999 онд уг зургийг хуурамч болохыг тогтоосон байна.
- 1960 оны энэ өдөр Бразилийн Засаг захиргаа Бразилиа хотыг шинэ нийслэлээрээ сонгожээ.
- 1962 оны энэ өдөр АНУ-ын Сиэтл хотноо Дэлхийн үзэсгэлэн яармаг зохион байгуулагдав. Уг яармаг нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаагаа зохиогдсон томоохон худалдааны арга хэмжээ байв.
- 2020 оны энэ өдөр коронавирус цар тахлын улмаас дэлхий даяар өвчлөгсдийн тоо 2.5 саяыг давж, 180.5 мянган хүн амиа алдсан байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ