10,Jun 2023
| Нийтэлсэн Mar 22, 11:11 | Эрүүл мэнд
Бидний бие махбод тархинаас дутахааргүй өөрийгөө нарийн зохицуулдаг ухаалаг системтэй аж. Идсэн, уусан зүйлийг өөх болгох уу, булчинд хувиргах уу гэдгийг метаболизм шийддэг байна. Энэ нь хоол тэжээлийг энерги болгон хувиргах химийн урвал юм. Энгийнээр хэлэхэд бодисын солилцоо гэж ойлгож болно. Бодисын солилцоо гэдэг нь бүхий л амьд организмд явагддаг бөгөөд амьдралыг тэтгэгч энергийн эх үүсвэрийг бий болгогч юм.
Таныг амарч байсан ч бодисын солилцоо тасралтгүй явагдаж байдаг бөгөөд үүгээр цусны эргэлтийг тэнцвэртэй байлгах, дааврын хэмжээг тохируулах, эсийг нөхөн төлжүүлэх үйл явцуудыг зохицуулдаг.
Хүний бие махбод шаардлагатай үедээ глюкоз, амин хүчил, өөх тосны хүчлийг эрчим хүчний эх үүсвэр болгон ашигладаг. Эдгээр нэгдлүүд нь цусанд шингэж, эсүүдэд хүрснээр бодисын солилцоог явуулах химийн урвалын хурдасгуур болдог. Бодис солилцоонд бамбай болон нойр булчирхайнаас ялгарах дааврууд оролцохоос гадна тухайн хүний биеийн онцлог, секс, нас зэрэг нь чухал нөлөөтэй аж. Мөн хэдий чинээ илүү дасгал, хөдөлгөөн хийнэ төдий чинээ бодисын солилцоо эрчимжиж, калори шатаадаг байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ