Яруу найрагч Д.Урианхай, Л.Өлзийтөгс нарын бүтээлийг Иран хамтлаг эгшиглүүлнэ

| Нийтэлсэн May 3, 14:02 | Дуу хөгжим

Үзсэн : 405

мэйханэ

 “World music” урсгалаар туурвидаг Ираны “Мэйханэ” хамтлаг монгол зохиолчдын шүлгээр дуу хийжээ. Тодруулбал, Ардын уран зохиолч Д.Урианхай болон яруу найрагч Л.Өлзийтөгс нарын бүтээлүүдээр дуу хийж, шинэ цомогтоо оруулсан байна. Францын "Buda Musique лэйбл"-ээр гарч буй энэхүү цомгийн нээлтийг зургадугаар сарынд 10-нд Парист хийх аж.

“World music” урсгал нь олон орны уламжлалт хөгжмийн зэмсгүүд болон бүтээлүүдэд суурилж, шинэ хөгжмийн зохиомж, найруулга хийдэг юм байна. Франц, иран хөгжимчдөөс бүрдсэн Мэйханэ хамтлаг Европ, Монгол, Иран ардын хөгжмийн зэмсгийг хослуулж, тун өвөрмөц, хөг аялгуулаг бүтээл туурвидаг. 

Мөн тус хамтлаг шинэ цомогтоо Персийн сонгодгуудын төлөөлөл Хафез, Грек найрагч Яннис Ричосын шүлгээр хийсэн дуунуудаа оруулсан байна. ХХ зууны суут яруу найрагчдийн нэг Яннис Ричос нарын зарим шүлгийг монгол хэлээр хэвлэсэн байдаг. Л.Өлзийтөгс зохиолч энэ талаар “Эртний өндөр соёлуудтай орчин цагт ийнхүү дахин “уулзуулж”, перс хэмнэлийн аялгуунд монголоор дуулж буй Мэйханэ-д гүнээ талархан мэхийе. Хөөрхөн дуучин Мариа бүсгүй монголоор дуулах гэж чамгүй удаан хичээллэсэн, ихэд сэтгэл гаргасан сурагтай. Гоё ч хоолойтой юм. “Өд бүхэн шувуу. Шувуу болгон тэнгэр” гэдэг хэсгийг итгэлтэй, хэвлүүхэн хэлж буй нь өхөөрдөм. 20 жилийн өмнө бичсэн шүлэг минь ийнхүү дэлхийн хөгжим урсгалд утга нэмэн дахин мэндэлсэнд баяртай байна.” хэмээн өөрийн цахим хуудсаараа мэдээлжээ.

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол