01,Oct 2023
| Нийтэлсэн May 3, 10:10 | Улс төр
Япон Улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса дөрөвдүгээр дүгээр сарын 30-наас тавдугаар сарын 2-нд Монгол Улсад айлчилсан. Энэ үеэр Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын гаднах талбайд мод тарив. Тэрбээр тус нисэх буудлыг ашиглалтад оруулснаас хойш манай улсад зочилсон Японы анхны өндөр дээд албан тушаалтан болоод байна.
“Чингис хаан” олон улсын нисэх буудлыг Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд их наран улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж, 2021 оны долдугаар сарын 4-нд албан ёсоор нээсэн билээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ