Японд 7.3 баллын хүчтэй газар хөдөлж, хоёр хүн энджээ

| Нийтэлсэн Mar 17, 5:05 | ДЭЛХИЙ

Үзсэн : 219

downloadЯпоны зүүн бүсийн Фүкүшима мужид лхагва гаригийн орой  7.3 баллын хүчтэй газар хөдөлж, хоёр хүн нас барж, 100 гаруй хүн бэртжээ. Газар хөдлөлтийн улмаас цахилгаан тасарсан байна.

Амиа алдагсдын нэг нь Сома хотын оршин суугч 60 гаруй насны эрэгтэй байсан гэж орон нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх албанаас мэдэгдэв.

Түүнчлэн хүчтэй газар хөдлөлтөөс үүдэлтэй цунами үүсч болзошгүйг Фүкүшима, Мияги мужийн ард иргэдэд анхааруулсан аж. Учир нь гамшгаас цаг хагасын дараа Японы Мияги мужийн эрэг дагуу багахан хэмжээний цунами үүсчээ. Мөн далайн түрлэг хэвийн хэмжээнээс нэг метр давсан байна.

Өнгөрсөн шөнийн газар хөдлөлтийн голомт 60 километрийн гүнд байсан тухай Японы цаг уурын агентлаг мэдээллээ. Мөн гамшгийн улмаас Фукушимагийн ойролцоо галт тэрэг замаасаа гарсан ч, хүний эндэгдэл, бэртэл  байхгүй аж. Хурдны галт тэрэг замаасаа гарсны дараа 78 хүн дөрвөн цагийн турш гацсан ч ослын гарцаар гарч чаджээ.

Японы Ерөнхий сайд Фумио Кишида пүрэв гаригт тус муж дахь цөмийн станцууд хэвийн ажиллаж буйг мэдээлэв.

Эргэн сануулахад, Фүкүшима мужид 11 жилийн өмнө хүчтэй газар хөдлөлт, цунами болж, цөмийн цахилгаан станц сүйрч, олон зуун хүн амь эрсдэж байсан билээ.

Эх сурвалж: CNN

Э.Номин

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол