03,Oct 2023
| Нийтэлсэн Mar 21, 9:09 | ДЭЛХИЙ
Японы нийслэл Токио хотод ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад олон жилийн турш мөрдөж ирсэн хувцаслалт, биеэ авч явахтай холбоотой шаардлагуудыг ирэх хичээлийн жилээс цуцлах болжээ. Дөрөвдүгээр сарын 1-нд эхлэх хичээлийн шинэ жилээс Токиогийн төрийн өмчит 200 орчим дунд сургуульд зарим тогтсон дэг жаягийг цуцлах болсноо хотын удирдлага нь мэдээллээ.
Сүүлийн жилүүдэд сурагчид, төдийгүй эцэг, эхчүүд дунд сургуульд мөрддөг “хуучинсаг” шаардлагуудыг ихэд шүүмжлэх болсон аж. Токио хотын захиргаа өнгөрсөн онд энэ талаар судалгаа явуулсны үндсэнд журмаа ийн өөрчлөх болсон байна. Ингэхдээ хүүхдүүдэд тавьдаг таван шаардлагыг цуцлах гэнэ.
Японы дунд сургуульд хараас өөр өнгөтэй үстэй байхыг зөвшөөрдөггүй бөгөөд дотуур хувцасны өнгийг хүртэл тусгайлан зааж өгдөг аж. Мөн орчин үеийн үсний засалт, хоёрдмол утгатай үг хэллэг зэргийг хорьдог байж. Эхний ээлжид сурагчид үс, дотуур хувцасны өнгөө хүссэнээрээ сонгох боломжтой болжээ.
2017 онд Осака хотын нэгэн сургуулийн сурагч охин төрөлхийн хүрэн өнгөтэй үсээ байнга хараар будуулах болсноор эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд хохирсон үндэслэлээр эрх баригчдыг шүүхэд өгч байв. Уг асуудал олон нийтийн анхаарлыг татаж, өнгөрсөн онд сурагч охин 330 000 иений хохирлоо нөхөн төлүүлэх шийдвэрийг шүүхээр гаргуулж байжээ.
Эх сурвалж: edition.cnn.com
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ