03,Oct 2023
| Нийтэлсэн Apr 28, 13:01 | ДЭЛХИЙ
Япон, АНУ-ын тэнгисийн цэрэг өнгөрсөн долоо хоногт Хятадын баруун болон Филипиний тэнгист хамтарсан сургуулилалт хийсэн юм. Тус сургуулилалтыг АНУ-ын тэнгисийн цэргийн “Линколн” хөлөг онгоцны багийнхан ахалсан аж. Энэ сарын эхээр ч мөн ийм сургуулилалт хийсэн байна.
ОХУ тус сургуулилалтыг тэдний баруун хилтэй дэндүү ойрхон болж буй учир хэтэрхий аюултай гэж үзжээ. Түүнчлэн нөхцөл, байдал иймэрхүү байдлаар үргэлжилбэл өөрсдийгөө хамгаалах арга хэмжээ авна гэдгийг ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов мэдэгдэв.
Түүний хэлснээр, Япон Улс НАТО-гийн орнуудад хэт тусалж, Украиныг дэмжиж байгаа учраас сургуулилалтаа зогсоохыг шаардсан байна. Тус хүсэлтэд одоогоор Японы тал хариу мэдэгдэл хийгээгүй аж.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ