Японд жуулчны завь живж, 11 хүн амиа алджээ

| Нийтэлсэн Apr 25, 12:12 | ДЭЛХИЙ

Үзсэн : 359

japan tourist boat

Японы Кашуни хүрхрээний ойролцоо аялж явсан “Казу 1” жуулчны завь живсний улмаас 11 хүний амь эрсэджээ. Нийт 26 зорчигчийн хоёр нь бага насны хүүхэд байв. Одоогоор 15 жуулчныг хайх ажиллагаа үргэлжилж байна.

Кашуни хүрхрээ орчим хүчтэй давалгаатай, эрэг хавьдаа хад чулуу ихтэй тул завиар аялал зохион байгуулахад хүндрэлтэй байдаг аж.

Гэвч орон нутгийн онцлог, цаг агаарын байдлыг мэдсээр байж аяллыг эхлүүлсэн нь олныг эргэлзүүлээд буй. Тус улсын Тээврийн яамнаас хөлөг онгоцны оператор Ширетоког шалгаж байгаа гэв.

japan boat sink

Эх сурвалж: Theguardian.com

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол