“Яг түүн шиг-2022” шоунд дуучин С.Наран, Ө.Уянга нар оролцож байна

| Нийтэлсэн Apr 28, 15:03 | Тв шоу

Үзсэн : 595 2

“Боловсрол” телевизийн “Яг түүн шиг-2022” шоу ирэх сараас долоо хоног бүрийн ням гарагт үзэгчдийн хүртээл болох нь. Сонирхолтой үзүүлбэр, содон өнгө төрхөөрөө үзэгчдийг байлдан дагуулж, оролцогчдын авьяас, ур чадварыг багагүй сорьдог тус нэвтрүүлгийн энэ улиралд найман уран бүтээлч оролцох юм байна. Гавьяат жүжигчин, дуучин С.Наран, ДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Ө.Уянга, “Дижитал” хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэг, дуучин С.Зоригт, Б.Чойжилсүрэн, Ч.Мишээл, С.Баянмөнх, жүжигчин Х.Баярмаа нар оролцох аж. Шоуг жүжигчин Э.Цолмонбаяр, Б.Болд нар уламжлал ёсоор хөтөлнө.

Тус шоу нэвтрүүлгийг анх 2016 онд үзэгчдийн хүртээл болгож, дуучин П.Баярцэнгэл түрүүлсэн билээ. Улмаар II улирлын ялагчаар жүжигчин Т.Бархүү, дараагийн улиралд нь дуучин Б.Нацагдорж тэргүүлсэн юм. Мөн 2019 онд шоуны шилдэг оролцогчид дахин өрсөлдөж, жүжигчин Т.Бархүү ялагч болж байв.

наран

уянгааа

эркааа

зоригт

чойжоо

мишээлээ

баярмаа

баянаа

 

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол