Ядаргаа тайлах, ясны шөлтэй амтат рамен

| Нийтэлсэн Mar 29, 16:04 | Хоол, жор

Үзсэн : 345

гого

Хүний биеийн хий, шар, бадгана хаврын улиралд хамгийн их хөдөлдөг тул шөл устай хоол идэх нь зохистой талаар уламжлалтын эмч, эрүүл хооллолтын багш нар зөвлөдөг билээ. Гэвч будаатай, гурилтай шөлнөөс өөр хоолны санаа орж ирэхгүй байна уу. Ясны шөлтэй, ядаргаа тайлах амтат рамены жорыг таны хоолны цэсэнд зөвлөе.

3-4 хүний орц:

  • 700 мл тахиа юм уу, үхрийн ясны өтгөрүүлсэн шөл
  • 3 хумс саримс
  • 4 амны халбага шар буурцгийн цуу
  • 1 амны халбага “Worcestershire” соус /жич: хийхгүй байж болно. Ихэнх супермаркет, хүнсний захуудаар худалддаг/
  • Нэг "гозгор" цагаан гаа
  • Улаан перец амталгаагаар
  • 1 халбага сахар
  • 375 гр-тай бэлэн гоймон
  • 400 гр үхрийн цул, эсвэл тахианы цээж мах. Гахайн мах байсан ч болно. Ямар шөл хэрэглэж буйгаас шалтгаалан махаа сонгоорой.
  • 2 халбага гүнждийн тос

Чимэглэх зориулалтаар

  • 100 гр бууцай, жижиг бол сайн.
  • 4 халбага, дарсан эрдэнэ шиш.
  • 4 ш чанасан өндөг
  • ½ халбага “Хятад таван нунтаг” амтлагч /үүнд хуажу, дальюу, халуун чинжүүний болон синнамон, цагаан гааны нунтаг зэрэг багтана/
  • Хэрчсэн ногоон сонгино
  • Гүнждийн үр бага зэрэг

Хийх аргачлал:

  • Өтгөрүүлсэн шөлөө тогоондоо хийгээд нунтагласан саримс, шар буурцгийн болон “Worcestershire” цуу, нимгэн хэрчсэн цагаан гаа, “Хятад таван нунтаг”, улаан перец зэргээ нэмнэ. Дээр нь 300 гр ус хийгээд таван минут орчим буцалгана. Шөл буцалсны дараа зөөлөн галаар арван минут буцалгаарай.
  • Чихэрлэг, эсвэл нясуун шөл уумаар буйгаас тань шалтгаалж давс, шар буурцгийн цуугаа нэмж болно шүү.
  • Шөлөө буцалж байх зуур бэлэн гоймонгоо чанаад, шүүж бэлтгээрэй.
  • Сонгосон махаа нимгэн, хавтай хэрчээд гүнждийн тосонд хуурна.
  • Чанасан гоймонгоо дөрвөн том аяганд хувааж хийгээд дээр нь эрдэнэшиш, хуурсан мах, буурцаг болон өндгөө тавина. Өндгөө хуваахаа мартуузай. Эдгээрийг тараахгүйгээр үзэмжтэй тавиарай.
  • Шөлөө шүүн, аягалсан гоймондоо хийнэ. Хамгийн сүүлд ногоон сонгино, гүнждийн үрээ цацсанаар япон маягийн амтат рамен бэлэн болно.

 

Эх сурвалж: bbcgoodfood

 

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол