“Яаралтай тусламжийн тасгийнхан”-ыг салбарын хөгжлийг илт үгүйсгэсэн хэмээн шүүмжлэв

| Нийтэлсэн Apr 13, 12:12 | Эрүүл мэнд

Үзсэн : 438

“Ю фильм” болон “Номадиа пикчерс”-ийн хамтын бүтээл “Яаралтай тусламжийн тасгийнхан” олон ангит уран сайхны киног “HD Монгол” телевизээр гаргаж буй. Тэгвэл тус киноны яаралтай тусламжийн эмчилгээ, үйлчилгээ, мэс заслын талаарх зураг авалтуудын зарим нь хэт хийсвэр, бодит байдалтай нийцэхгүй, эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг үгүйсгэсэн хэмээн эрүүл мэндийн салбарынхан шүүмжилж эхэллээ.

Тодруулбал, ЭМЯ-ны Нүүр, ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс дараах мэдэгдлийг гаргаад байна. Тэд “Яаралтай тусламжийн тасгийнхан” олон ангит уран сайхны кино нь нүүр, ам судлалын салбарынхны өнөөг хүртэл хөгжүүлж ирсэн ололт, амжилтыг үгүйсгэсэн, олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгөхүйц агуулга олон байгаад мянга мянган эмч, мэргэжилтэн эмзэглэж байгааг үүгээр мэдэгдье. Монголын нүүр, ам судлалын салбарын хөгжил Азийн болон дэлхийн хөгжингүй орнуудтай эн зэрэгцэхүйц ижил түвшинд хүрснийг кино багийнхан тунгааж, цаашдын уран бүтээлдээ бодит байдлыг үнэн зөвөөр харуулж, хүндэтгэлтэй хандахыг хүсье” гэлээ.

278351281_5041580622554735_4958171062475724100_n

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол