24,Sep 2023
| Нийтэлсэн May 11, 14:02 | Технологи
Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгох и-Монголиа системээр өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 10 сая иргэн үйлчлүүлжээ. Зөвхөн аппликейшных нь татан авалт нэг сая орчим, порталтай хамт ашиглах хэрэглэгчийн тоо хоёр сая давсан аж. Түүнчлэн цар тахлын үед тус системийг ашиглах идэвхжил энгийн үеийнхээс зургаа дахин өсжээ.
Иргэдийн цагийг хэмнэж, ажлыг хөнгөлсөн энэхүү цахим систем хэрэглээнд нэвтэрсэн цагаасаа хойш нийт 70 орчим тэрбум төгрөгийн бодит хэмнэлтийг авчирсан байна. Цаасан суурьтай үйл ажиллагааг танасан и-Монголиа систем нь одоогоор нийслэлд төдийгүй 21 аймгийн 330 суманд төрийн 60 гаруй байгууллагын 650 орчим үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж байна. Цаашид буюу 2022 онд төрийн нийт 1000 төрлийн үйлчилгээг иргэд гэрээсээ авах боломжийг бүрдүүлэх юм байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ