Ховд ногоон хөгжлийн загвар аймаг болно

| Нийтэлсэн Apr 11, 17:05 | НИЙГЭМ

Үзсэн : 414

26685807_871171196396685_5580137845692431961_o

Ховд аймгийн удирдлага “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг орон нутагтаа хэрэгжүүлж, 2026 он гэхэд ногоон хөгжлийн загвар аймаг болохоор зорьж буй аж. Ингэхдээ 20 сая мод, 20 мянган га газарт тариалалт хийж, газар нутгаа цөлжихөөс хамгаалан, иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх гэнэ. Эхний ээлжид 2024 он хүртэл 9000 га газарт тариалалт хийхээр төлөвлөжээ. Энэ ажлын хүрээнд сум бүрт мод үржүүлгийн газар бий болгож, иргэд, аж ахуйн нэгжүүд ногоон төгөл байгуулан, олон төрлийн жимс, ногоо, тэжээлийн ургамал тарих аж. Мөн голуудын ай сав дахь улиас, бургас, заган ойн хэмжээг 10 сая га-гаар нэмэгдүүлж, төв суурин газарт хоёр сая мод тарина. Үүнээс гадна аймгийн жимс, жимсгэнэ, чацаргана, алимны ургацыг 1000 га-д хүргэхээр зорьж байна.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол