Enetheg hulgaich guur
24,Sep 2023
| Нийтэлсэн Apr 12, 14:02 | Сонин хачин
Өнгөрсөн долоо хоногт БНЭУ-ын Сасарам хотын ойролцоо байрлах Амияавар тосгонд 18 метр урттай хуучин төмөр гүүр хулгайд алдагджээ. Үүнийг улсын засварын ажилчид шиг хувцасласан найман этгээд хулгайлсан байна. Гурван өдрийн турш тэд 07.00 цагт цуглаж, харуй бүрий болтол "ажиллажээ". Тосгоны иргэд тэднийг улсын засварчидтай андууран, шинэ гүүртэй болох нь хэмээн баярласан гэнэ.
1974 онд ашиглалтад оруулсан энэ гүүрний насжилт хэдийн дууссан учраас ийнхүү "урт гартнууд"-ын нүдэнд өртөх шалтгаан болжээ. Дээр хэлсэнчлэн нутгийн иргэд хулгайчдыг уг ажлыг сонгон шалгаруулалтгүйгээр хийж байгаа хэмээн атаархсандаа засаг захиргаандаа гомдол мэдүүлснээр эл хэрэг цагдаагийн газрын анхааралд орсон байна. Одоогоор сэжигтэн этгээдүүд саатуулагдаж байгаа ч дахин дөрвөн хамсаатан уг хэрэгт холбогдсоныг эрэн сурвалжилж байгаа аж.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ