Грэммийн ёслолын өнөө жилийн сонин хачин

| Нийтэлсэн Apr 4, 16:04 | ДЭЛХИЙ

Үзсэн : 453

 Дуа Липагийн нэрээ татсан шалтгаан 

Дуа Липагийн “Levitating” 2021 онд АНУ-ын хамгийн их борлуулалттай дуу болсон. Мөн “Billboard”-ын жагсаалтад хоёр сар гаруй хугацаанд дээгүүрт жагсан, рекорд тогтоосон байна. Энэ дууг хамтран дуулсан реппэр DaBaby ижил хүйстнүүдийн эсрэг үг хэлсэн нь түүний Грэммийн шагналаас нэрээ татах шалтгаан болжээ.

 Реппэр Дрэйк ая дуугаа өргөхөө болив

Дрейкийн хамгийн сүүлийн уран бүтээл “Certified Lover Boy” нь шилдэг рэп цомог шагналыг хүртсэн. Тэрбээр Грэммийн ёслолд Future, Young Thug нартай хамтран дуулах байсан ч цуцалжээ. Тэрбээр 2019 онд “God’s plan” дуугаараа шагнал авах үедээ "Хэрвээ хүмүүс таны дууг аялж байвал та аль хэдийн ялсан, шагнал ч хэрэггүй гэсэн үг" гэж хэлж байжээ.

 Канье Уэст наадамд дуулахаар төлөвлөсөн байж

Өнгөрсөн жил Канье Уэст Грэммийн таван шагналыг нэг дор хүртэж байсан. Тэрбээр энэ жилийн ёслолын үеэр ая дуугаа өргөх төлөвлөгөөтэй байсан ч наадам болохоос хоёр долоо хоногийн өмнө зохион байгуулагчид түүний зан авираас шалтгаалан цуцалсан гэдгээ мэдэгджээ.

 Адель энэ жилийн наадамд нэр дэвшээгүй

Дуучин Аделийн “Easy On Me” дуу болон дөрөв дэх цомог “30” нь Грэммийн шагнал хүртэнэ гэдэгт шүтэн бишрэгчид найдаж байсан юм. Гэвч тус наадам нь 2020 оны есдүгээр сарын 1-нээс 2021 оны есдүгээр сарын 30-ны хооронд гарсан шилдэг бүтээлүүдийг шалгаруулсан тул энэхүү жагсаалтад Аделийн аль ч бүтээл багтаагүй аж.

 Грэмми бүх үеийнхэнд тэгш ханддагийг Абба харуулав

Абба хамтлаг анхны дуунаасаа 50 жилийн дараа бүтээсэн "I Still Have Faith In You" сингл оны шилдэг дуу шагналыг хүртлээ.

Украиний Ерөнхийлөгч Владимир Зеленский наадамд үг хэллээ

Зеленский 64-р Грэммийн шагнал шардуулах ёслолд зочноор оролцлоо. Тэрбээр танхимд цугласан олны өмнө хоёрдугаар сард ОХУ-ын халдлагад өртсөнөөс хойш эрх чөлөөгөө хамгаалахаар тэмцэж буй эх орныхоо тухай ярихдаа: “Манай хөгжимчид смокинг биш хуяг өмсдөг. Тэд эмнэлэгт шархадсан хүмүүст зориулж дуулдаг” хэмээснээр үзэгдийн сэтгэлийг хөдөлгөсөн байна.

 Барак Обама "A Promised Land " үгт цомгоороо нэр дэвшсэн

АНУ-ын экс Ерөнхийлөгч өмнө нь “Dreams From My Father” болон "The Audacity of Hope: Thoughts on Reclaiming the American Dream" бүтээлүүдээрээ Грэммийн шагналын эзэн болж байжээ. Харин энэ удаад "A Promised Land " үгт цомгоороо нэр дэвшсэн ч ганзага хоосон буцав.

 

Эх сурвалж: BBC, Billboard.com

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол